Сэргэлэн сумын танилцуулга
ТӨВ АЙМГИЙН СЭРГЭЛЭН СУМ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ Төв аймгийн Сэргэлэн сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Дархан гүний хошуу. Баян бүрд, Хайрхан, Хөшиг, Эрдэнэ-Уул, Авдар гэсэн 5 багийн нийт 670 өрхөд 1841 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Төв аймгийн 26 сумаас 17 -д, газар нутгийн хэмжээгээр эхний 5-д ордог.